Захирлын мэндчилгээ
Choose the future.
2019 оны 11 сард Монголын залуу боловсон хүчний ур чадвар, мэдлэг боловсролыг Японы зах зээлд таниулах зорилгоор Улаанбаатар хотод МАРҮЙ УЛА ХХК-г байгуулсан. Аюулт цар тахал дэлгэрсэн энэхүү түүхэн цаг үед хүмүүс хоорондын харилцаа хөдөлгөөн хязгаарлагдахын хэрээр Япон улсаас эхлэн дэлхийн улс орон бүрт зайнаас ажиллах хэлбэр голлож байна. Үүнийг даган гадаад улсын хүний нөөцийг зайнаас ажиллуулах хэрэгцээ шаардлага ч мөн өсөж байна.
- Яагаад заавал Монгол улсыг сонгож оффисоо байгуулсан бэ?
Үүний хариулт их энгийн. Би Монголын боловсон хүчин болсон залуу үеийхний мэдлэг чадварт итгэдэг. Яг одоогоор Японы ард түмэн, аж ахуйн нэгжүүд Монгол улсын талаар тэр бүр мэддэггүй ч Монголын боловсон хүчин болсон залуучуудын мэдлэг ур чадварыг гайхан биширдэг болох үе ойрхон байгаа. Тиймдээ ч би өөрийнхөө ирээдүйгээр Монгол улсыг сонгосон.
Хүний амьдралд нэг хаалга хаагдахад өөр нэг хаалга нээгдэж байдаг. Тэрхүү олон хаалганы нэг нь манай компанийн үүд хаалга ч байж болох юм. Манай компанийг сонгосноор таньд ирээдүйд олон төрлийн сонголтуудыг бий болгохын төлөө бид хамтарч ажиллах болно. Хамтдаа Монголын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нь манай компанийн туйлын зорилго юм. Миний сонгосон энэхүү ирээдүй бодит зүйл болж чадах болов уу? Эсхүл зүгээр хоосон зэрэглээ төдий юм болов уу? Сонгосон ирээдүйгээ бодит болгохын тулд хамгийн төгс “ОДОО”-оор амьдрацгаая.
Өөрийн төсөөөлж буй ирээдүйгээ бичигт буулган, мэндчилгээ болголоо.