Манай зорилго

Монгол залуу, чадварлаг боловсон хүчнийг Япон улсад цаашлаад дэлхийд таниулах

Хийсэн ажлууд

Программ хангамж болон CAD инженерийн чиглэлээр Япон улсаас төсөл хөтөлбөр хүлээн авч Монголд гүйцэтгэсэн ажлууд

Манай хамт олон

Мэргэжлийн чадварлаг, залуу боловсон хүчнүүдээр хамт олноо бүрдүүлсэн

Харилцаа холбоо

Япон улс дахь Марүи ХХК-тай харилцаа холбоотой ажилладаг

Монгол улсаас ажилтан зуучлах

Өөрсдийн бүтээсэн ажилтан зуучлах, Япон компаниудад танилцуулах, цаашлаад хөдөлмөрийн гэрээгээ байгуулах боломжийг хангах зорилго бүхий вебсайтаар дамжуулан Монгол улсаас ажилтан зуучилж байна.

Алсын зайнаас ажиллах

Одоогийн байдлаар программ хангамж болон CAD инженер буюу барилгын зураг зурах чиглэлээр Монгол мэргэжилтнүүдийг Япон улсын компанид алсын зайнаас ажиллуулахаар бэлтгэж байна.

Үйл ажиллагааны тухай

Япон улсад Монгол залуусыг зуучлах

Япон улсад ажиллах хүсэл сонирхолтой Монгол залуусыг Япон улсын компаниудад зуучлах үйл ажиллагаа явуулж байна.

  • Өөрсдийн бүтээсэн вебсайтад Монгол залуусыг байршуулах
  • Япон компаниудад танилцуулах

Аутсорсинг үйл ажиллагааа

Манай компани бас нэгэн гол чиглэл бол Монгол ур чадвартай мэргэжилтнүүдийг алсын зайнаас буюу Монгол улсаасаа Япон улсын компанид ажиллах боломж бололцоогоор хангах юм. Бид одоогоор энэхүү чиглэлээ улам сайжруулахаар шамдан ажиллаж байна. Одоогоор боломжит салбар

  • Программ хангамж
  • CAD инженер

Мэргэжлийн чадварлаг хамт олон

Мэргэжлийн чадварлаг, залуу боловсон хүчнүүдээр багаа бүрдүүлэн ажиллаж байна. Яг одоогийн байдлаар (2020 оны 12 сарын байдлаар) CAD инженер 2, программист 3, Япон хэлний орчуулагч 3 гэсэн бүрэлдэхүүнтэй байна.

Хэдий манай мэргэжилтнүүд Япон хэлгүй ч орчуулагчийн тусламжтайгаар ямарваа нэг асуудал, үл ойлголцолгүйгээр ажилаа хийж байна.