2019 онд шинээр бий болсон Япон улсад ажиллах “ур чадвартай ажилтан” визний талаар танилцуулах онлайн семинар зохион байгуулагдах гэж байна.
Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар оролцоно.
Япон улс нь 2019 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллах хүчний хомсдолтой аж үйлдвэрийн салбарт "Ур чадвартай ажилтан" гадаад улсаас хүлээн авах боломжтой болсон. Семинарын зохион байгуулагчаар Япон улсын Чиба аймагт байрладаг Марүи барилгын компани болон “Марүи Ула” ХХК оролцоно.
Энэхүү семинарт оролцсоноор,
- Ур чадвартай ажилтан виз гэж юу болох,
- Энэхүү визээр хэрхэн Япон улсад ажиллах,
- Ямар шалгуурууд байгаа эсэх,
Талаар мэдээлэл авах болно. Семинарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг MARUI LLC facebook хуудаснаас харна уу.
Семинарт оролцох бол дараах холбоос дээр дарж бүртгүүлнэ үү.
https://forms.gle/h6TegsRmpzqpXWK47