Ур чадвартай ажилтан оршин суух зөвшөөрөл гэж юу вэ?

2018 оны 12 дугаар сарын Засгийн газрын ээлжит бус хурлаар “Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлал, дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хууль, Хууль Зүйн яамыг байгуулах хуулийн зарим нэг заалтад өөрчлөлт оруулах тухай хууль” батлагдсанаар “Ур чадвартай ажилтан” гэх шинэ төөрлийн оршин суух зөвшөөрөл бий болсон. Ийнхүү 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс ажиллах хүчний хомсдолтой байгаа салбаруудад “Ур чадвартай ажилтан” оршин суух зөвшөөрлөөр гадаадаас ажиллах хүчин оруулж ирэх боломжтой болсон.

Энэхүү “Ур чадвартай ажилтан” оршин суух зөвшөөрөл нь “Ур чадвартай ажилтан 1-р зэрэг”, “Ур чадвартай ажилтан 2-р зэрэг” гэсэн хоёр төрөлтэй.





Ур чадвартай ажилтан 2-р зэрэг нь тодорхой нэг аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага бүхий гадаад ажилтанд зориулагдсан оршин суух зөвшөөрөл юм.

Япон улс нь үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх болон дотоодын ажиллах хүчнээр хангах янз бүрийн арга хэмжээг авч буй хэдий ч ажиллах хүчний нөөцийг хангалттай бүрдүүлж чадахгүй хүнд нөхцөлд байгаа аж үйлдвэрийн салбарт тодорхой мэргэжлийн ур чадвартай шууд ажиллах боломжтой ажиллах хүчнийг гадаадаас хүлээж авах шаардлага бий болж үүнийг шинэ төрлийн оршин суух зөвшөөрөл болох “Ур чадвартай ажилтан”-аар нөхөж байна. Нийт 14 төрлийн салбарт “Ур чадвартай ажилтан”-аар ажиллах боломжтой юм.

1. Асаргаа
2. Барилгын цэвэрлэгээ
3. Эд анги, хэв үйлдвэрлэл
4. Аж үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
5. Цахилгаан, цахим мэдээлэлтэй холбогдох үйлдвэрлэл
6. Барилга
7. Хөлөг онгоц, усан онгоцны үйлдвэрлэл
8. Автомашины засвар үйлчилгээ
9. Агаарын тээвэр
10. Зочид буудал
11. Хөдөө аж ахуй
12. Загас агнуурын аж ахуй
13. Хүнсний үйлдвэрлэл
14. Нийтийн хоолны салбар

Эдгээр салбаруудаас Монголд “Асаргаа”-ны ур чадварын шалгалт авагдаж байна.